Дайралцаан-д дуудъя

За манай “Нэхэн шагнуулах хороо”-ны тэмцэл ид дундаа үргэлжилж байна. Зорилгодоо хүрэхэд ойрхон байсан ч зоос мөнгөний асуудлаас болоод жоохон хойшилчлоо. Гэхдээ дэлхийн санхүүгийн хямрал, гадаад зах зээл дээрх металлын ханшийн уналтыг эс тоон цогтой тэмцлээ үргэлжлүүлэхээр Их хурууны 5 гарынхан өрсөлдөгч талын өөдгүй, урагшгүй хэдэн юмнуудыг дайралцаанд дуудаж байнаа.

Тэд “Нэхэн шагнахгүй хороо” байгуулан, нээх шог хуваарилалт хийж арга заль хийгээд ур чадвар огтоос байхгүй, идэхээс өөр идгүй, унгахаас өөр урлаггүй гишүүдээ манай арван хуруу тэгш, атгаалжин мангасыг ч амархан ялчих оюун билэг ихтэй, ов мэх олонтой гишүүдийн өөдөөс сөргөлдүүлэн тавьсан байна. Бид нэн даруй хад мэт тулаан эхлүүлж болох ч тэд хайрга мэт нурах нь тодорхой тул ардын аман дайралцаанд дуудаж, арга билгээ өрсөлдүүлье ээ. Өрсөлдөгч тал ялагдлаа хүлээгээд өөрсдөө шил юмтайгаа ирж цагаан тугаа өргөвөл түмний дэргэд түлэлгүй, улсуудын дэргэд улайлгалгүй асуудлыг эв зүйгээр зохицож болохыг соёлтой, сод ухаантай залуу күмсийн ёсоор дахин нэг сануулчъя аа.

Дайралцуул дайралцъя
Дарвагар амаа билүүдэе
Хэлэлцүүл хэлэлцье
Хэт хутгаа хурцалъя

Үзэлцүүл үзэлцье
Үс хуйхаа зулгаалцъя
Түлхэлцүүл түлхэлцэе
Түмпэн саваа түжигнүүлье

Зээ хүү минь үнэхээр тиймүү дээ

Газрын гаваас гарч ирсэн
Галтай Нана манайх аа
Гахайн толгой царайлсан
Гажиг Гаамп танайх аа

Зээ хүү минь үнэхээр тиймүү дээ

Хөнөөлт дайсныг дардаг
Хөрөө Конфи манайх аа
Хөгийн царайлж гөлөгнөдөг
Хөхтолбот танайх аа

Зээ хүү минь үнэхээр тиймүү дээ

Мэдэн будилж дайрдаг
Мэргэн Юки манайх аа
Булууны ясанд хууртдаг
Будлиу нохой танайх аа

Зээ хүү минь үнэхээр тиймүү дээ

Сэлэмний шидийг үзүүлдэг
Сэргэлэн Артагнян манайх аа
Сиймхий даавуу шиг сэрмийсэн
Сэтэрхий Витмийн танайх аа

Зээ хүү минь үнэхээр тиймүү дээ

Хохимой толгойтныг өнгөрөөдөггүй
Хорчин Айдиа манайх аа
Хоёрын хооронд холбирсон
Хорчгор Галавсай танайх аа

Зээ хүү минь үнэхээр тиймүү дээ

Талын баатар шиг таван гар
Таанын цэцэгс шиг таван гар
Та муусайн амьтадыг
Тасдаж хаях таван гар

Амандаа хүрч чаддаггүй
Арчаа муутай та нарыг
Шунал, хорслын галтайгаар
Шударга өрсөлдөөнд дуудаж байна

Зээ хүү минь үнэхээр тиймүү дээ

9 comments:

  1. Vitaminjuulalt said...

    Ингээл болоомуу.
    Ишшш хүүхдүүд мээн.

    Наад зах нь Урлагтай унгаж, идтэй иддэг хүнүүсийг, чаддаггүй хэд нь л иймэрхүү үгээр гутаах гэж оролддог нь туйлын мухардмал аргачлал бөлгөө.
    Манай хэдэн нөхөд олсон хэдэн янчаан |саяар яригдана|, хуримтлуулсан мэдлэг туршлагаараа |далайгаар хэмжинэ| улс эх орноо хямралаас гаргахаар 100% дайчлан ажиллаж яваагаас шалтгаалан одоо газар дээр нь хариуг нь барьж, давсган дээр нь даржээх хугацаа нь алгаа.
    Магадгүй та хэд болбоос Улс орон, үнэн хэрэгтээ бид Нохойтой 4-н таанкчны хийж бүтээснээр сайхан амьдрана гэсэн төсөөлөлтэйгээр өнөөдөр алхайж суугаад, хийх юмгүй, хэлээ билүүдээд суугаа биз.
    САЙН ЦАГийг БИД авчирсны маргаашаас танай танхил 5-т |өхөөрдсөн хэллэг шоо| хариуг нь бэлхнээ бариад өгөмзээ.

  2. Pearle Deppsu said...

    Сайтаараа талцаж байгаа юм уу хэхэ

    Банжигчид нэг тал блогспотчид нэг тал гээд хэхэ

  3. Amgaa said...

    Хаха алаа хаясан. Миний бие та нарыгааа дэмжсээрэээн байгааа шүүү.

    Деппсү минь буруу ойлгоод вайнаа

  4. Tedy said...

    Сайн байна уу

    Блогын баннераа солилцох уу?

    marketing@tedy.mn

    blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=49

  5. ilikesomes said...

    би хэзээний бичлэг уншаад сэтгэгдэл бичиж байна аа?

  6. элийсофер said...

    nice, nice

  7. Bebedores do Gondufo said...

    Very good.

  8. vlmedeh.com said...

    Ямар хүмүүс нэг тал ямар хүмүүс нөгөө тал болж байгаа. Бүгд блогспоты блогчид биддээ.

  9. ENZO and FREEDOM said...

    Энэ дайн эротик зодоон болоод дуусахуй дээ хэхэ. сайхан бичиж

Post a Comment