Түмэн ардыг уриалах мину

За би гэдэг хүн бие хаа, галбир бүтэц, гаж донгоо дүрсэлвээс тарга тэвгийн хувьд гэвэл 15 толгойтой атгаалжин хар мангасыг түм живаа нугалмаар мяраатай, фигүрийрээ яривал шалны модноос ч илүү фигүртэй, алхаа гишгээ нь эрүүлдээ гуйваастай, гостохоороо чиг шулуун гүйгээстэй, өдрийн туршид тархины эсүүд нь байнга толгой дотороо галт уул дэлбэлээстэй, явсан газраа онц ноцтой этгээдүүдийн хулхин дээр Конфи нэртэй цэцэг тариастай, гэр орондоо унтахаасаа өмнө заавал арслан барстай барилдан араар нь цэвэр тавиастай, "Их Хурууны 5 Гар"-н протоколд "үнээрийн гавшгай худалч үгэнд цэцэн, үйлэнд хялар" өргөмжлөөстэй ийм нэгэн Их Хурууны 5-н гарын бүдүүнээс мангар бүдүүн дарга байжухой.

Ингээд юуны учир чин үнэний эрэлд үхэлдэн алалцахаар буцашгүйгээр шийдэн, юуны төлөө интернет дээрх блогчидийн зүрхийг шударга үнэний төлөөх тулаанд шуургалан дуудаж явааг цухас танилцуулаад худалчдийг хулхиддаг "хулхи худалдалчдийг" эрүүдэн шүүж шударга үнэнийг энэ замбуулин дээр залан авчрахыг уриалж байгааг энд ил болгон тависнийг энгийн номхон ард та бүхэн болоод эрэмгий хурц ухаант Бурхан та бээр болгоон хайрлөө.

Эртээ урьдын цагт биш юм гэнэ, дөрвөн сарын нэгний дөрвөн нартай, таван сартай, зургаан одтой өдөр юм гэнэ, "улаагчин гамп", "хөх толбот давхардаж", "лууны галавсай", "ногоочин битмин" гурвалсан тийм нэгэн дөрвөлжин өдөр худалчдийн дунд маань мэгзэм уншдагаар нь шалгаруулах их тэмцээн өндөрлөж, лүүжин тавьдаг их худалчаар бидний ичнээ танил Айдиа тэргүүлж бусад 4 маань үзүүрлэн, улмаар трилион трилионоор хэмжигдэх алт эрдэнэс, 99-н онгон охид, ерөнтэй баатрын саадаг нум, ерөөсөө тоолж баршгүй мал сүрэг, шүүдэрийн усаар хийсэн гурилтой хоол гээд эрүүл согтуу хүний санаанд орж болох бүх зүйлээр шагнал хүртэх болсон нь худал гэхэд дэндүү үнэн билээ.

Гэвч өнөөдрийн олон улс үймж, харууд нь холероор, халтарууд нь акагаар, шарууд нь хямралаар, Монголчууд нь утаагаар өвчилж байгаа цөвүүн цаг нүүрлэх үед Битмин, Гамп, Толбот болон Галавсай нарын хэсэг нөхөд амласандаа хүрч алив бүгдэд шагнал урамшуулал, алт эрдэнэс, тэр дундаа 99-н юугаа өгөхгүй байгаа явдлыг босогчдийн хурган дарга би бээр түмэнтээ буруушааж байгаагаа одоо шууд нүүрэн дундуур татангаа хэлчий дөө, удаад яахав. За хөө, зээ хөө, эрдэнэзасгийн унагаа хөө, бас манай Их хурууны 5 гарын тэмцлээ хөө, одоо болноо шил юм задлаа хөөөөөөөөө!!!.

За ингээд миний хөшүүн сэтгэлийг уяруулагч блогчид, хөлдүү толгойг илбэгч хайрын бурхадаа та бүхэн за гээд уун гэжийгаач! Залууны насны ид зоригоор булгилж буй ардын олон баатрууд, эрхэм анд нарын гүзээнүүд бүгд нэгэн зэрэг босцгоовоос Гамп Битмин тэргүүнтэй, Галавсай Толбот сүүлтэй худалчдийг хульхдаг хулхи худалчидыг даран дархан цолоо мандуулах боломж гарч байгааг бололцооны хэрээр ашиглан, хүн болгон тогтооцгооё.
Та бүхэн босоод гамбанзаа ав, галавсайгаа ч ид, битмээнээ ч уу, тэгээд энэ ертөнц дээр худалчуудын эрх ашигийг хамгаалан тэмцэх бидний аянд нэгдэн, хулхи худалчдийн хуумгай бусармаг явдлыг дайралдсан газраа бут цохихоо 100 татан тангараглацгаая. Мандтугай!(Их Хурууны 5-н гарын зүгт сэржим өргөхөө мартаваа, алдас болно шүү) Read More......

Тулган шаардаж байгаагаа Тунхаглан зарланам би !!!


Өнөөдрөөс хагас жилийн өмнө өндөр бай амалсан нэгэн тэмцээн зохиогдсон билээ. Түрүүлсэнд нь азарга азаргаар агт морьд, авдар авдраар алт мөнгө, наран талдаа цонхтой сүүпер засвартай гурван өрөө байр, хотын төвд ажил үйлчилгээ явуулахад тохиромжтой 0,07 га газар гээд юу эсийг амалсан гээ. Удаалсанд нь уут сав дүүрэн шүр сувд, ууж барахгүй архи пиав, унаж барахгүй машин тэрэг, унтаж ханахгүй нууц амрагаар хөхиүлэн шагнахаар хаа сайгүй зар түгж, хайхрамжгүй хүнийг хүртэл хачин болгож байв. Амтай бүхэн тэр тэмцээнийг шагшин ярьж, аргатай болгон ар өврийн хаалга хөөцөлдөж, арга чарга сүвэгчилж явсан цаг.

Трилионоор хэмжигдэх шагналын сантай тэрхүү тэмцээнд орж түрүү магнай болохын тулд би гэдэг хүн албан ажлаасаа гараад, амраг хайртуудаасаа салаад, өдөр шөнөгүй судалгааны материал шүүж, өөд уруугүй бэлдсэний хүчинд зорьсондоо хүрч, зоорь хөрөнгө хураах суурийг тавьсан билээ. Түрүүлсэн нь тодорхой болсон байсан тул урьдчилаад өргөн дэлгэр найр хийж, төрийн түшээд, топ татвар төлөгч бизнесмэнүүд, рок попын одод, орос монголын олигархуудыг урьж, наргин цэнгэж нанчилдан зодолдож явсан ч удаатай. Алдар хүндээрээ хүртэл дэнчин тавьж Айдиа нэрээ “Худалч хүүхэн”-ээр сольж, үхэхээс бусдыг үзэж, өмдөндөө сур харваж явсанаа нуух юун.


Энэ явдлын цаад шалтгаан нь амласан шагнал дээрээ унжсан алдарт дөрвөн бачка билээ. Банжиг сайтаар овоглосон балай голдуу дөрвөн нөхөр өгнө гэснээ өгөхгүй өнөөг хүртэл унжсаар яваад учир байна. Сүүлдээ бүр шагналаа авъя гэхээр шазуур зууж хэл амаар доромжлон, түрүүлсэн намайг түмэн шидээр хэлж “Шунангоо”, “Шуургацэцэг”, "Идэж уухын донтон", "Эд мөнгөний тантан" гэх мэтээр нэрлэж, дундын чаат, нийтийн сайтуудаар нэг бус удаа нэр хүндэд минь бүдүүлгээр халдаж байсан юм.


Энэ бүх зовлон бэрхшээлийн дунд их аварга миний бие хүйтэн үгэнд жиндэж, хуй салхинд гундаж, хөнгөн санаа алдаастай, хөх дэлэн хавдаастай он цагийн нугачааг ороо бусгай өнгөрүүлж явав. Азаар харин ганцаараа биш гэдгээ арай хожуу боловч ухааран, зуузай холбон давхисан дөрвөн ижлээ олж, зузаан хорсол бүхий хороо холбоо байгууллаа.

Нэгэн үзүүр сэтгэлээр зорилго нэгдсэн бид тав Нэхэн шагнуулах хороогоо албан ёсоор бүртгүүлээд, шар нохойтой шалчгар дөрвөн матраас шангаа авч шавайгаа хангахаар шазуур зуун ажилдаа орсоноо мэдэгдэж байна.


Гаамп, Битмийн, Галавсай, Хөхтолбот хэмээх харах царайны үл бүтэх төрхтэй, сонсох царайны чихэнд үл чимэгтэй, хэлсэн ярьсанаасаа буцдаг хэдэн бүтэхгүй нөхөдтэй хэрэлдэн уралцаж хэмхлэлдэн тэмцэлдэхэд бэлэн байна.

Миний бие эрхлэх ажлынхаа хүрээнд, Хэвлэл мэдээлэл, хэрүүл тэмцэл, хэл амны асуудал эрхэлсэн даргын хариуцлагатай албан тушаалд томилогдсоны хувьд дараах хэдэн арга хэмжээг даруй авахаар бэлтгэж байна.

- “САПУ-гийн Алтан авгай шиг бай л даа”, “Хошгироод хохирсон түүх буюу хорслын таван хуруу” гарчигтай баримтат нийтлэлүүдийг бичиж өдөр тутмын сонинууд, портал сайтуудаар олны хүртээл болгох

- Таван биенийхээ батиарыг томоор татуулж Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хорооны үүдэн дээр өлгөж, шуурхай жагсаал цуглаан зохион байгуулах. Үүндээ Баасан эгчийг ерөнхий зөвлөхөөр, Батзанданг хөндлөнгийн ажиглагчаар татан оролцуулах.

- Банжигийн дөрвийг зохих ёсны шаардлага хүлээж авахгүй бол хэрхэн зулын гол болгох талаар бүх нийтийн санал асуулга явуулах

- Уралдааны комисс болох унхиагүй дөрвийн талаар эмгэнэлт хошин шог найруулж энэ улиралдаа багтаан Драмын театрын тайзнаа тавих

- Ирэх долоо хоногт болох “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” арга хэмжээн дээр хулхин дээр цэцэг ургуулагч нөхдийг овог нэр, албан тушаал, блог хаягтай нь зарлаж, төрийн тэргүүний сонорт хүргэх

- Өрсөлдөгчдийн зүгээс ирж болзошгүй сөрөг дайралтаас урьдчилан сэргийлж, хууль хяналтын байгууллагуудад мэдэгдэл бичиж хүргүүлэх, хуучин найзалж үерхэж явсан цэрэг цагдаагийн ажилтнуудын дунд гүзээ харвалтын тэмцээн зохиох

- Байр эзлээд шагналаа авч чадалгүй бүтэн жилийн нүүр үзэх гэж байгаа хохирогсдод нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барих

- Бие болоод сэтгэл санааны хохирлоо Банжигийн балай голдуу зантай, бараан голдуу царайтай нөхдөөс гурав дахин нугалж гаргуулах тухай нэхэмжлэх үйлдэж, Сангийн сайдаар цохуулах

- “Ухаантай чадалтай хүнд амьдрах орон зай байна уу энэ хорвоод?” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдааныг хүүхэд залуусын дунд зохиож, дүгнэх

- “Ур чадвар сайтай хүмүүсийг зүгээр байхад нь зүүгээр хатгавал зөрүүлээд тэвэн шидэх нь” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохиох

Эдгээр ажлыг Хэвлэл мэдээлэл, хэрүүл зарга хариуцсан албаны дарга миний бие ирэх долоо хоногт багтаан зохион байгуулж, олны хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа орсныг хорсолтойёо мэдэгдэж байна. Хулхидагч этгээдүүдэд сануулахад хугацаанаас өмнө амжиж уучлал гуйх буюу Нэхэн шагнуулах хорооны гишүүн бүрийг нэжгээд архи, пиаваар дайлвал асуудлыг дахин эргэж харахыг анхааруулъя. Холбогдох бусад ажил үүргийг манай албадын дарга нар хуваарилан авч, дор бүрнээ бэлтгэл хангаж байгаа болохыг тунхаглаж байна.


Хэвлэл мэдээлэл, хэрүүл зарганы асуудал эрхэлсэн албаны дарга, “Худалч хүү-2008” тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлт, амандаа соёотой, араандаа хөрөөтэй, хэрүүлийн ухааны доктор Айдиа

Read More......

тэмцлийн галнаа оч нэмсүү

Зээ..! Хамага бүдүүн даргы харж хоёр хонож, гуруу өнжөөд өчих булчирхайн тэвчээр алдрах минь энэ буюу. Ийгээд өчий л. Миний бие өнгөрсөн хаврын дунд сарын шинийн аруун хэднээр гэртээн зөвв зүгээр суужаагаад аргат хүмүүнд мэхлэгдсэн үнээн. Тэр битий хэл тэрээр орь ганцаар ч байгаагүй юм.

Тэнд дөрвийн дөрүүн мэхт хүмүүн нэг дор цугларч амаар үйлдэх аруун тамыг аруулангий нь үзүүлээд аль гэж намайг тулган шаардсан бас үнээн. Би тэхэд жоохон ч байсан. Гэнэн ч байсан. Тэдний хаясан гогцоонд цаламдуулж тэрий хадан унахдаа эцэс сүүлд нь элгээн тэврээд суужаахын чинээ даан нэг бодсонгүй дээ. Бай шагналд нь юу эсийг амласан гэхэв. Тэрхэн үедээ тэнэг тариачны төмс том ургадгийн үлгэрээр нэг мэдсэн дэд байрт шалгарцан үүлэн дээгүүр хөвж явлаа. Шагнал урамшууллы нь хараад, овоо хөлжих нь энээ тэрээ гэж магнай тэнийж байж! Гэтэл одоо надаа тэврий гэвүүл хоёр өвдөг, тэжээе гэвэл хэдэн бактээр байгуул байна, өөр юу ч алгаа. Энэ юу гэсэн хэлвээ тамьнээ! Учир иймийн тулнаа, тэдгээр зуйварган эрсийг түүдэг гал дээр шорольюу хэмээн тэмцлийн галнаа оч нэмсүү.
Ингээд өвлийн эхэн сарын энэ сайхан билэгт өдөр мөр зэрэгцэн цаламдуулж явсан гэсэг нөхдийн санаачлага дор энэхүү хороо үүсэн байгуулагдвай. Ажил үүргийнхээ чиглэлүүдийг дус дусдаан даамай сайн дааж авлаа. Хараад байх нээ миний гарт зэвсэгт хүчин тэр чигээрээ атгаастай байна. Буудий шоо. Одоо цаг дор гагцxүү үйл хэргээ цэгцэлж, тугалган сумаа базааж, тусах байгаа зүлгэн хүлээх үлдэв.
Ийгээд хамага бүдүүн дарга Конфи түүний бие, цагдаагийн дарга Артаньян миний бие, хэвлэл мэдээллийн алавны дарга Айдаа, мөн дотоод яамны сайд НаНа, түүнчлэн сангийн сахиул Юки тэдний бие нарт гозгор амжилтыг хүсэн турхиръяаа!
Миний бие болваас хамага бүдүүн даргыгаа сургаар таньж, бас Айдаа даргыгаа зургаа дахь мэдрэхүйгээрээ таалж яваа билээ. Харин НаНа дарга, Юки атмаан нартай чин чин чикэн дүсүн банааний... хэлэх үү болих уу..... хэрээ тоодог, сайхан мэдээрэээий!

За ингээд бай тэнд вайнуу вайна, бядны зориг ихүү ихээ.

Тэмцлийн дөл өөдөө байг! Хурай хурай хурай!!! Read More......

ПОРТКООЛ №1

ӨНӨӨДӨӨӨР,

Аруун хоёрдугаар сарын нэгний өдөөр

Арзгар чумшиг, барзгар чумшиг сонин өдөр байлаа

Аааль эртэээ арваад сарын өмнө

Алтан медалт, аваргын алдар юу эсэд хууртан

Хамаг бүхнээрэээ дэнчин тавьж

Хулхин дээрээ цэцэг ургуулан

Худалч хүүхэд уралдааныханд

Хуудуугүй бичлэгүүдээ явуулан байжээ

Эхний таван байрыг эрхээбиш авсан билээ бид

Энгүй их алдрыг их л удаан хүлээлэээ бултаараа...


Тэвчсэнгүй дээ, тэвчээрийн тэлээ тэнчээнээс энчээ хүртэл мөнчиг их дэнжигнэлээ. Өнөөдөр тасарлаа..., залгах хийгээд аргалах хөг нь өнгөрчээ мааний бадмээхум. Атаа таван тэнгэр, арияабалаа.


Инкээд айргийн дөрөвтөө асуудал дэвшүүлж "НЭХЭН ШАГНУУЛАХ ХОРОО" гэж даржин нэртэй ч данагар гишүүдтэй хороог дуу нэгтэйгээр уухайлан байгууллаа.


Хороон хамаг бүдүүн даргаар үүлэн борын үйлийг үздэг үнэээрийн гавшгай худалч үгэнд цэцэн, үйлэнд хялар Конфи http://dulguun.blogspot.com тодорч,


Онцгой нөхцөл байдал, орилоон зодоон эрхэлсэн албаны даргаар олноо уран Тагнай хэмээн алдаршсан чих ихт, чимэг багат, чин шударга Артагнан http://deeplybluesky.wordpress.com шалгарлаа.

Хэвлэл мэдээлэл, хэрэг зарганы асуудал эрхэлсэн албаны даргаар амандаа юмтай, араандаа шүдтэй, авдрандаа шүлэгтэй, алиа зантай Айдаа хатагтай http://addidea.blogspot.com нэр дэвшиж нэг ч өрсөлдөгчгүй шуууд шалгарлаа


Дарамт, шахалт, сүрдүүлэг, эркээт эрхэлсэн албаны даргаар данагар данагар алхаатай, давкарлаад тависан гутал нь далан зургаан арзмээр татдаг, чимээгүй урсах хайр гээч чихнээ янаг блоктой чин үнэнч Нана хатагтай http://nasaa-nana.blogspot.com томилогдлоо.


Зарга зайлхай, захиргаа аж ахуй, зангуу хамууны асуудал эрхэлсэн албаны даргаар Мээдкүгээрээ түрий барьдаг, мээкээтэйгээрээ алдартай мэлрээ Юки хатагтай http://yukisan.bblog.mn томилогдлоо.


"НЭХЭН ШАГНУУЛАХ ХОРОО" байгуулах саналыг Нана даргаас бусад нь дуу нэгтэйгээр дэмжсэн хийгээд анхдугаар хуралдаанд Артагнан дарга, Нана дарга нараас бусад олон түмэн сайн сайхан өсөн нэмэх өрнөн дэлгэрэх гуруун шижигнэсэн согтуу дарга хуралдаж УРИА-аа дуу нэгтэйгээр зохиочиж байхым.



Тэдний УРИА болбоос:

Чин үнэний эрэлд үхэлдэн алалций

Шударга ёсны төлөө шуургалан дайрий

Ганц юмны төлөө галзууран байлдий

Худалчуудын эрх ашгийг хамгаалан тэмций

Хуумгай бусармаг явдлыг бут цохий


Их хурууны 5-н гар



За маргаадрын буюу аруун хоёрдугаар сарын 2-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө та бүхэн өөр өөрийн албан тушаал, ХОРОО-ны нэр төрд дүйцэхүйц аваатар сонгож олсон байх ёстойг гатуу анхааруулжээн. Гатуу анхааруулга зөрчигчийн уух гатуу юмны хэмжээг үлэмж багасган шийтгэх болноо.


Мөн бидний эв санал, эрэлхэг зоригийг нийтэд илрүүлэн гаргах албан ёсны вэб сайт нээгдсэн бөгөөд уруул нь: http://5gar.blogspot.com болмой. Та бүхнийг бүгдийг уг албан ёсны сайтын админ гишүүнээр урьсан байгаа. Нийтийн хүртээл болохоос өмнө нэр уруул солих санал байгуул аж ахуйн албаны дарга би хүлээн авч ч магад шоо.



Амандаа архитай дарга нараас гарсан хийг

Алдалгүй тогтоон, ажигч гярхайгаар Порткоолдсон

Хуруундаа архитай хурдан шаламгай

Хуудуу нь үгүй үнэнч ЮКИ миний бие бөлгөө

Read More......

5-р байр

№23. Боддийм оригийг энчаанаас

Боддийм. Ямар их цагийг идэхэд зориулж байна вэ гэж. Би л хувьдаа асаррр их цаг зарцуулдаг. Жишээ нь нэг өдрийн хоол аваад үзий л дээ. Яг 12 цагаас эхлээл шаналж эхлэнэ. За өнөөдөр хаана хоол идэх вэ? ямаршуухан юм идэх вэ? хэнтэй идэх вэ? найзуудтайгаа идмээрийн, даанч хол явна, цаг их орно. За түгүүл ажлынхантайгаа идье. За тэгий. Хаана. Энд тийм, тэнд ийм, тэр тэгдэг, энэ ингэдэг, ёооё түмэн юм болжээж нэг юм хаашаа, хэнтэй гэдэг шийдүүрээ гаргаал иднэ. Идэхэд ч амархан л даа. Янзүрийн дэмий балай юм ярьжийгаал, эсгүүл Чилүгэн царайлж хүний ам харжугаал нөгөө хоолоо далдруулчина. Тэгэнгүүт л хэрэг бишдэнэ биддээ. Гэдэс тулна. Нойр хүрнэ. Ажил хийх ямар нэгэн эрч хүч байхгүй болно. Зөвхөн ор, нойр, ор, нойр бодогдоол. Энэ хүнд үеийг нэг цаг орчмын хугацаанд асар их сэтгэлийн тэнхээний үндсэн дээр даваад туулчиж байгаам зайлуул. Гэтэл нөгөө хоол чинь одоо гармаарийн, явмаарийн, ижил сүрэгтээ нийлмээрийн гээл хоржигноол эхлэнэ. Ёоооё гаргана гэвэл тэгээл ажлын цаг будаа, гаргахгүй гэсэн ч ажлын цаг будаа. Зазазаза, сүүлийн үед дан баас ярьдаг улстай найзлаад юмлол энэ сэдэв рүү хазайдаг болчиж. За болий, оршил ийм урт болчуул өрнөл болон төгсгөлийг нь үзкэж наснууд чинь хүркүйм болно.

Өрнөл хэсэг явлаа. Ийм сэдвээр эрдмийн зэрэг горилохжаагаам. Аваад ашиглачваа, тэгүүл эмээ нь хоногийн хоолгүй болно шүү. За яг явлаа.

НЭГ. Товч агуулга: Энэхүү бүтээл нь улс эх орны төдийгүй, дэлхийн бөмбөрцгийн маань хөгжил дэвшилд нөлөөлөх агуу өөрчлөлтийг авч ирэх юм.

ХОЁР. Төслийн зорилго: Идэх болон хүндрэх үйл ажиллагааг ор мөргүй устгах. Идэх болон, хүндрэх гэсэн хоёрхон нэрийн доор хорвоогийн хамаг сайн сайхан алт бриллиантан цагууд хий хоосон үрэгдэж байгаа билээ. Энэ сайхан цагуудыг өөр зүйлд ашиглавал бидний ирээдүй ямар болохыг мэргэн түмэн та бүхэн надаар хэлүүлэх юун.

ГУРАВ. Төслийн үе шат:

3.1. Оруулах эрхтнийг гаргах эрхтэн хэлбэрт шилжүүлэх

Оруулах болон гаргах үүргийг зэрэг гүйцэтгэдэг хоолой гэж нэрлэгдээд байгаа эрхтэний үүрэг функцийг ялган тусгаарлаж зөвхөн гаргах зориулалтаар нь ашиглах. Мөн хоолойгоор зөвхөн хийг гадагшлуулах зорилготой болохыг хатуу анхааруулж, түүний өргөний хэмжээнээс хоёр чимхийг тусгаарлан энэхүү төслийн 3.3-т дурьдагдах циклийн эхлэлийн цэг болгон ашиглана.

Энэхүү эрхтэнээс гаргах хий нь дотроо үнэрт хий, сонсголонт хий гэж хоёр ангилагдана. Үнэрт хийг аль болох бага гаргаж, байгаль орчны экологийн тэнцүүрт байдлыг алдагдуулахгүй байхыг эзэн биенд нь хариуцуулна. А харин сонсголонт хийг дотор нь хоёр ангилна. Яруу сонсголонт хий, яаруу сонсголонт хий гэж. Яруу сонсголонт хийнд зөвхөн дуулах, аялахаас гадна энгийн ярианы хэллэгүүд орж явчина. А яаруу сонсголонт хийнд бол хэхрэхээс өгсүүлээд хэрүүл хийх нь ороод явчиж байгаамаа.

3.2. Ориг гаргах эрхтний эрхийг хязгаарлах

Нэгэнт оруулах эрхтнийг гаргах эрхтэн болгон өөрчилсөн болохоор Ориг гаргах эрхтний эрхийг хязгаарлана. Эндээс мөн хоёр чимхийг тусгаарлан 3.3-т дурьдагдах циклд ашиглана.

Цаашид ориг гаргах эрхтэн нь өтгөн болон хагас өтгөрүүлсэн байдлаар гаргалт явуулахгүй байх бөгөөд дуугүй хийг бага багаар тодорхой давтамжтайгаар гаргах боложийг нь үлдээнэ. Төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд Ориг гаргах эрхтний хий гаргах үйл явцыг цомхотголд оруулах дараагийн төсөл эхлэх юм. Энэ талаар энэхүү төслийн баримт бичиг агуулахгүй ээ.

3.3. Цикл татна.

Оруулах эрхтнээс авсан 2 чимхийг, Ориг гаргах эрхтнээс тусгаарласан 2 чимхтэй холбох замаар цикл үүсгэнэ. Ингэснээр өмнөх бурангуй үед хоол хэмээн нэрлэгдэж байсан оролтын үйл явцыг таслан зогсоож түүнийг мөн гадагшлуулахгүй байх үндсэн дээр нэгэн хэвийн эргэлтэнд оруулж цикл үүсгэнэ. Товчоор хэлбэл дахин дахин боловсруулалт хийнээ л гэх гээд байна.

АНХААРАХ ЗҮЙЛ 1: Төслийн үе шат эхлэхээс өмнө төсөлд оролцох ПИЛОТ биед сайн чанарын удаан шингэцтэй хоол гэгч зүйлийг сайтар идүүлэн цатгах ёстойг мартаж болохгүй.

АНХААРАХ ЗҮЙЛ 2: Үр хойчдоо хоол гэж ийм зүйл байсийм шүү гэдгийг мартуулкүй байх үүднээс зураг хөргийг сайн авч баримтжуулан хадгалах.

ДӨРӨВ. Төслийн ач холбогдол

Мэргэн түмэн та бүхэн энэ талаар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Иймээс зүгээр дурдаал дурдаал, тансаглаал тансаглаал явчий.

- Цаг хугацааны хувьд

o Хоол гэж юмыг хийхээ огт больчиж байгаам. Үүний цаана бас л цаг шүү дээ. Алт, бриллиантан цаг шүү дээ.

o Хоол идэх цаг тэр чигээрээ чөлөөтэй болчиж байгаам

o Өтгөн шингэнээр хүндрэнэ гэж байхаа больчиж байгаам. Бас л ард нь цаг.

o Хамгийн наад зах нь цагаан сараар айлд ороод бууз хүлээх, идэх, шингээнгээ буу халах цагийг нам хэмнэж байна. Золгоол золгоол тансаглаал тансаглаал...



- Эдийн засгийн хувьд

o Хоолонд мөнгө зарахаа больчиж байгаам.

o 00-ийн өрөөнд элдэв агааржуулагч этэр авч тавихаа больчиж байгаам.

o Хүүхдийн баастай даавуу гэж юм байхаа больчиж байгаам.

o Улмаар бандага гэж нэрлэгдэх дотуур хувцсыг байн байн солиод байхаа больчиж байгаам. Энэ нь цаашдаа савхин бандага гарах эх сурвалж болох биз.

o Хоолны газар, ирэстараан гэх мэт газрууд байхаан больж бүүүүгдийг нь сургууль, компүүтэр тоглоомын газар, тээнсний газар гэх мэт нийтэд хэрэгтэй байдлаар ашиглах боломжтой болжугаам.



- Мэдрэмжийн хувьд

o Өлсөх гэж тамын мэдрэмж

o Базлах гэж ёрын мэдрэмж

o Баас хүрэх гэж балиар мэдрэмжүүд бүгд байхгүй болно.



- Эрүүл мэндийн хувьд

o Цианиттай төмс, цементтэй гурил идчих вий гэж зовох зүйлгүй болно.

o Мөн хахах, гулгих, цацах гэсэн мөнх бусыг цаг бусаар сануулагч үйл явцууд ор мөргүй алга болно.

o Халдуурт шар, тарваган тахал, үхрийн боомоор хүн өвдөх, шувууны ханиад гэх мэт өвчнүүдээс айлтгүй.



- Экологийн хувьд

o Мал сүрэг өснө.

o Тариа ногоо тарихгүй. Тэхээр атар газрыг хагалж сэндийчкүү гэсэн үг.

За давуу талуудын жагсаалт болон төслийн үргэлжлэл хэсгийг энд оруулсангүй. Сайхан санааг минь ашиглан янзүр болгочих хүмсүүд та нарын дунд мэр сэр харагдаадийхаар нь хасчлаа. Read More......

4-р байр

№21 оригийг энчаанаас

Зээ би нэгэн сайн эм болж өөрийнхөө болон найзнхаа тухай нэг амьсгаагаар бус нилээн хэдэн өгүүлбэрээр хэлье.

Намайг Хаагий гэдгийн. Манай аав чинь америкийн анхны ерөнхийлөгч Обама байхгүй юу. Тэр үедээ л америкийг шуугиулж байсан ганц цагаан арьстан гэдгийг хүмүүс анддаггүй юмдөө. Харин одоо дахин нэр дэвшээд хуучин цагаа дурсан шуугиулж байгаан. Ээж маан монголын сайхан бүсгүй, топ модел Одгэрэл. Тэгээл би монгол байхгүй юу. Ээжийгээ дуурайгаад шав шар, ядаж аавыг дуурайсан бол цав цагаан байхгүй.

Тэр ч яахав би дээрээ нэг эмэгтэй ахтай, эрэгтэй эгчтэй айлын том. Айлын том хүүхэд байх чинь бас хэцүү шүү, ах эгч 2ыгоо хархаас эхлээд л.... Миний төрсөн өдөр саяхан болсышдээ нээрээ, дөрвөн жилд ганц тэмдэглэдэг болхоор би үеийнхээ хүмүүсээс 4 насаар залуу байдын. Тээр жил намайг төрж байхад тэнгэрт 7 нар байсан гэнэлээ. Тэгээл зургаан нарыг нь Дуваа сохор өвөө маан буудаж унагаснаас хойш 4 жилд арвангурван сарын нэгэн гэж тохиодог болсон гэсэн. Надаас өөр ганц хүн бас тэр өдөр төрсөн байдаг гэсэн. Тэр хүнийг хэн гэлээдээ би нэрийг нь мартчихжээ нээх урт Арабийн шэх нар шиг л нэр байсан. Гэхдээ саран дээр амьдардаг гэж байна лээ тэр .

Миний андыг харин Хуугий гэдийн.

Хуугий маан даанч энэ өдөр төрөх гэж байгаад хульхидуулаад дараа өдөр нь төрцийн байна лээ. Ээж нь Хилари Клинтон шдээ. Ээжийгээ дуурайгаад нээх боб бор царайтай.

Найзыгаа бичих болсон шалтгаан гэвэл бид хоёр хамтдаа Яармагын дэнжээр мөлхөж, өнхөрч, Долоон буудлын довуудаар дэмий тэнэж, Чингэлтэйн шороог үмхэж хүлхэж, идэж өссөн байхгүй юу. Өсхөөс найзалсан Хуугий маан мартаж болшгүй сэгсгэр байгаам.

За тэгээл цэцэрлэгт явлаа, сургуульд орлоо дандаа л хамт....

Харин сургууль төгсөөд цаг хугацааны аясаар бид хоёр холдон холдсоор....... салъя гэж салаагүй салаа замын эрхээр бид хоёрын мөнхийн нөхөрлөл, үүрдийн үерхэл төгсгөл болж байлаа. Ер нь бол төгссөн байсымаа. Тэгсэн нэг сонин манантай, цастай, бороотой өдөр ... хийх юм олдохгүй Банжигдаж байгаад....

Багын анд Хуугий-тайгаа дахин учирсан билээ. Ингэсийн.... яаж учирваа гэхээр... Банжигийн Мэдлэг гээл нээх гоё чаат байдышдээ тэнд би гивүүрээл явжийлаа, тэгсэн хэн нэгэн дуудах шиг болхоор нь эргээл харсан чинь нэг хачин юм "юугаа хараав? " гээл тэгдийн... би ч эхлээд дуугай л байлаа тэгсэн дахиад л тэгдийн... тэсэлгүй хэл амаа билүүдээл, хөл гараа савалцаал, маажилцаал уралцаал байжээсэн чинь ... харин нээх танил такчик хэрэглээл нэг хүн дундуур ороол ирлээ шүү. Яг л сургуульд байхад зааж байсан таакчик. Шууд л бодлоо энийг хэн ийм сайн хэрэглэдэг билээ гээл тэгсэн анд маан санаанд оржийшд. Нэг газар сураад төгссийм болхоор яалт ч үгүй нэг нэгнээ байгаа байдлаар нь таниж байлаашдээ.

Тэд үед би цай ч үгүй, царай ч үгүй гэдэг шиг л болчоод явж байсын. Хүн харвал бараг л үргэж зугтаахаар л амьтан явжээлаа.

Аан тийн бид хоёр ТУИС-г төссөн юм. Манай сургууль чинь : Хэрүүлийн мэргэжилтэн, хөхүүлэн дэмжицгч, хэрүүлийг таслагч, зодооны дасгалжуулагч, хөгжөөн дэмжигч бас яс хаялтын мастер гэсэн мааш олон амьдрал дээр яг хэрэг болдог хичээлүүдээр тусгайлан сургадаг байхгүй юу.

Тэгээд энэ завшааныг ашиглаад найзтайгаа дахин учирсандаа хязгааргүй их баярлаж байгаагаа хэлээд мөн Банжиг нээтийн атмаануудад талархжийнаа. Түүнчилэн Завхан аймагт суугаа аав ээж, ах дүү төрөл төрөгсөддөө Сар шинийн мэндийг далимдуулаад дамжуулчий. Та бүхэн Сайхан найдаараай.

Наадаарай гэснээс өнөөдөр хариж ёолкоо засахгүй бол болхоо байж байгаан байна шдээ тээ.

Ингэс гээд өндөрлөхгүй бол гадаа байгаа хэдэн гахай маан талаар нэг тараад өгөх нь.... Гарах гээл байхад чинь яджийхад хажууд Номин талстын "Явах цаг боллоо” араажуугаар яваад байхын. Би энэ Номин талстыг чинь "Цэнхэр дурдан алчуур " гээл Пионерийн дуу дуулдаг байхаас нь л сонсож ирсиймдөө. Хөөрхөн хэдэн охидууд байдышд. За тэгээд дараа жилийн Валентинаар дахин уулзацгаая. Read More......

3-р байр

№20 оригийг энчаанаас
Эртээ урьдын цагт, эгнэгт хөлгүүд тахийн удмаас салаагүй байхад, саалийн үнээнүүд усны үхэрүүдтэй нэг зүйлд харьяалагддаг байхад Улаан Малгайт бид хоёр гадаа элсэн дээр хамт танк барьж тоглодог байв. Тэр Улаан Малгайнаасаа салахгүй, би ч ногоон бандаажнаасаа холдохгүй хоёр таарсан гар байв шүү дээ.

Нэг өдөр би түүний Улаан малгай өмсөөд байдаг учирыг нь олвоо. Хамгийн гол нь мань гар мөнгөө дээрэмдүүлчихнэ гээд лам багшийн өгсөн Улаан Малгайн дотроо нуудаг байсым байна лээ л дээ. Лам багш түүнд малгай сонгож өмсүүлчихээд “сурсан эрдмийг хэн ч чамаас булааж авч чадахгүй тиймээс ч энэ дотор байгаа зүйлс-т хүн ер халдахгүй” гэж хэлээд толгой руу зааснаас хойш мань хүн малгай руу нь заажийна гээд ойлгоцон, Улаан Малгайгаа халдашгүй дархан гээд итгэчихсэн юм байна лээ. Тухайн үед би ээжтэй дандаа күнфүддэг байсыг хэлэхүү түүнээс түрүүлээд юмыг наана цаанатай хардаг болчихсон тул тэрний малгайн доторх мөнгийг авч оймсонд нь чихээд Улаан Малгай дотор нь зай гаргав (ямар адгийн дээрэмчин нь шивэртэй оймс ухав гэж, очиж очиж Улаан Малгайтын оймс шүү хэхэ). Элсээр танк бариад байлдаж тоглож байхад хоодоодны хэдэн микровууд өлсөнгүүтээ судсаар дамжаад толгойд очин “хоол хайрлана уу” гээд орилолдоод эхлэдэг байв. Тэгэнгүүт нь түүнийг дэлгүүрт дагуулж ороод шопрот мопротыг чинь хоёр гурваар нь толгойн дээр нь давхарлаж тавиад л буцаад Улаан Малгайг шов хийтэл нь духдуулчихаад дэлгүүрээс хөөгөөд гаргачихаж байгаам чинь. Ингээд шпрот дангаар идэснээс үхсэн нь дээр гээд мань гэртээ орж хатсан хар талх байвал тэг дундуур нь сүхээр хуга цохиод цонхоор шидэнгууд заримаа байрны өмнө байсан төмөр хашлагыг очиод мурийтал нь мөргөөд унана заримдаа цемент цууртал газардана. Хэрэв Улаан Малгайтыг оноод чулуудачихвал тэр газар дээрээ нам зохиулаад нэрээ мартцан уйлж босож ирнэ. Хатсан талханд цохиулаад нэрээ мартчуул би гадаа гарч, бүх үүх түүхийг нь дахиж багын явдлаас нь эхлээд л ярьж бүгдийг нь ри-инсталл хийж байгаам чинь.

Тэгээд инсталл дуусангуут хатсан хар талхаа хоёулаа сайхан мэрээд шопроод идээд элсэн дээр тоглонгоо шороотой хольж амтлаад л сайхан байдаг байлаа. Заримдаа ч шопротон дотор амьд загас явжийна, тэгэнгуут нь өрөвдөөд хоёулаа дамжилж аваачаад голд нь буцаагаад хийчихдэг байж билээ. Нэг удаа бүр мань хоёрын тавьж явуулсан загас 4-н сарын дараа шопротонд дахиад лаазлагдчихсан тууж явсан ш дээ. Мань хоёр үхэтлээ гайхсан. Тавьж явуулсан загасаа дугаарладаг байсан тул бид хоёр “энэ нөгөө Номер 34 мөн үү” гээд л гайхаад л хараад л. Үгүй ээ яг мөн дөө, тэгэхдээ яаж яваад мань хоёрын Бааст голд тавьж явуулсан загас Хардалайн эргээс дахиад лаазлагдаад буцаад Монгол ороод ирдэг байнаа гээд л. Учирыг тайлж хужрыг тунгаахын тулд зуун төгрөг дундаасаа босгоод тавин грам авахын оронд Номер 34-н хувь заяаг харуулахаар Сүхбаатарын талбай дээрх мэргэлдэг гаруудын хамгийн лагтай нь уулзаваа. Нөгөө лаг гар маань бид хоёрын 100-н цаасыг авч өмнөх чулуунуудаа цохиж адисласанаа хармаандаа хийгээд 49-н чулуугаа татаж нэг, түлхэж нэг, тэгээд бас шидэж нэг үзсэнээ хэлж байна шүү “наадах чинь Илбэт Зурхайн хойд насных нь хадам аавын нь хайртай ганц хүүгээс гарсан охин загастай дэр нэгтгэх жараахай байна. Түүний энд тэнд шопротонд ороод байдаг учир нь гэвэл архины мухлаг их сахидагтай нь холбоотой. Хар далайд байдаг загасны архины мухлагын хавиар мангар олон загасны тортой болохоор согтчоод өөрөө гүйгээд яваад орчидгийм байна. Харин Илбэт Зурхайгаас үхэшгүй мөнхийн болгох хүсэлт гаргасан нь тааллаар болсон болохоор л тэрийгээ далимдуулаад бүр согтуу толгой бол гүйцэж байгаам. Өмнөх насандаа бас энэтхэгийн далайд шилэн бүрээ үлээж яваад чад хийчиж. Тийм болохоор энэ насандаа бага зэргийн домброк болж төрсөн юм байна гэж буугаад байна даа” гэв. Мань хоёр тэр жараахайг домброк гэдгийг нь сонсонгуут түүнийг өрөвдөөский. Хөөрхий жараахай ямар үйлийн үрээр ингээд хоромсом дутааский нь ёстой бүү мэдээский. Read More......

2-р байр

№13. Ган хоолой. Оригийг энчаанаас

Багацуул дүү нартаа хүн шиг хүн явахын төлөөн нь хэдэн үг хүргий гэж бодлоо. Энэ бол архи, түүнийг уух аргууд, хэрхэн яаж аль болох удаан уух уу гэх мэтчилэнгийн сэдэвт яриа болох бөлгөө. Эхлээд өөрийгөө жоохон ярьчий.Залуу байхад ч гөөмөн сайхан наадаг байжээ. Бид нэг наалтан дээрээ дараагийн наалтын хугацааг товлоод салдаг байлаа. Хамгийн удлаа гэхэд 24 цагийн дараа л тэр нь тохиодог байж билээ. Оюутан байхад бол 3 сар наагаа л эргээд харахад бүх хичээлдээ А+ гартсан, биеийн тамирт хэд хэд иркоорд шинэчилцэн, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиад түрүүлцэн, урлагийн үзлэгээр гоцлол дуу, бүжиг, хошин шог...-оор дан тэргүүн байр, үнэмлэх үнэ бүхий зүйлтэй л байдаг байж. Ай тэр архи гэдгий чинь аяга аягаар догтоодог байжээ. Сургууль тойрсон хэдэн бөөний-гийн хүндэт иргэн. Тэр муу бөөний төвүүд чинь тэгжаагаад: -Манайх бөөндөх архигүй болчлоо энээ тэрээ гэж бас тэгдийн. Тэгчээд: -Тэгвэл болихуу, өөр газраас авахуу гэнгүүт чинь, -үгүй яалаа гэж гээ л хулхи нь бууншүүдээ. Хана манаар нь дүүрэн миний батиар. Манай хүндэт үйлчлүүлэгч Тагнай гэсэн тайлбартай. Сүүлдээ багш магш нар хэлдэг болсон, -Чиний чадал чансааг чинь боловсролын яам мэднээ, гэхдээ миний хүү биеэ бод гэж. Ямар сайндаа арьсаа чимхэхэд эсвийрт шүүрч байхав дээ. Тэр битгий хэл шээсэн газрын өвс ногоо түлэгдэж, хойтон хавар болтол галцгай байжийшд. Сургуулийн жорлонгийн нойл мойл бол хамаг паалангуууд нь нимгэрээд зарим газраа харлаад цоорч байсийшд. Ай залуу нас аа гэж. Манай ангийн болоод дээд доод, хажуу хавирга, нөгөө сургууль мургуулийн хүүрс бакүлтээтийн нөхдөд агаа нь Ган ходоод гэсэн алдартай....ёстой л бужиг авч байсан цаг. Оюутан дүү нар -Ган ходоод ах аа, Ган ходоод ахаа гэж архи зөөж гүйгээ л. Ардаас дагаж гүйсэн хүүхдүүд миний үнэрт согтоод хичээлээ дастаад далжиганаа тэнээ явчна, бөөн ядаргаа нээрээ. Хэдэн муусайн наалтны найз нараа санаж байна гэж жигтэйхэн. Салаа замын эрхээр эрүүл мэндээр доройтож түлэнхийн төв рүү зөөгдөөд одсон доо хөөрхийс. Одоо чацарганы тос балгангаа хуучин цагаа дурсаж суудаг биз. Шингэн бантан уугаа л, элэг ходоод, зөс мөс гэж юу ч байхгүй, царай нь гэж наашаа цаашаа харж байгаа нь мэдэгдэхгүй пад хар юмнууд. Би л тэр үйл хэрэгт одоо хэр нь үнэнч явахын. Хэзээдээ тэгж ходоодоо гангаар доторлуулцийн бөө мэд, ээж л мэдэх байх. За тэр дурсамж хичээл ч яахуу.
Багачууд дүү нартаа хүргэх хэдэн үгээ эхлэе.
Юуны өмнө архи уухын тулд араа аятайхан даачихаар эрүүл бие хаатай байх хэрэгтэй. Хүн атаархтал авна шүү дээ. Мөн чиг сайхан. Гэхдээ нэг их удаан тэгж баярлахгүй ээ гэдгийг анхааралдаа авч болзошгүй аюулд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүнд наад зах нь өглөө болгон зараа алах ажлаас шантрахгүй байх, цаад зах нь элдэв янзын тулаанд орж эрүү нүүрний гажигтай болох, өрөөсөн нүд. онгорхой шүдтэй үлдэх зэргийг ажрахгүй байх зэрэг нь орно. Ер нь бол миний дээр хэлсэн хампаанууд шиг түлэнхийн төв рүү л очдийм доо. Тэнд нь яджаахад ганц ч 20 хэдтэй хүүхэн байхгүй. Дан муухай харсан, гараа зангидсан, лухайсан шар шиг авгай нар бий. Тэгээд яа гээд байгаам бэ гэж үү. Энэхүү эрдэмд төгс суралцахын тулд над шиг дан ходоодоо гангаар доторлуулсанаар амжилтад хүркүэ гэх гээд байна. Амны хөндий, даажээ улаан хоолойгоо ган биш юмаа гэхэд ядаж гялгар уутаар доторлож байж энэ амжилтыг давтана. Туршлагаасаа хуваалцан хэд хэдэн зөвлөгөө өгий. 1. Шаарыг (том хүний шаар илүү тохиромжтой) том үлээн залгиж байгаад (мэдээж наанаас нь барьжаахгүй бол цаашаа явчна) хагалах. Энэ арга нь ихэвчлэн мэдээ мэдрэл нь шинэхэнээрээ байгаа эхлэн суралцагсдад тохиромжтой бөгөөд төдий л удалгүй дахин дахин шаар хагалуулах шаардлага гардгаараа дутагдалтай талтай. 2. Хиамыг хальстай нь гонзгой хэлбэрийнх нь дагуу залгиж байгаад (мөн л наанаас нь барина) хоолойны булчингаа огцом чангалан татаж авах. Мэдээж хальсий нь үлдээн зөвхөн голы нь суга татна гэдгийг анхаараарай. Туршлагатай хүнээр хийлгэх буюу мэргэжлийн заавар зөвлөгөө авалгүй горьгүй шүү дүү нар минь. Энэ арга нь улаан хоолойныхоо булчинг маш сайн хөгжүүлсэн гаруудад тохиромжтой бөгөөд хэд хэдэн удаагийн наалтын ая даадагаараа давуу талыг танд олгоно. 3. За энэ аргыг бол нэлээд юм үзэж хоолойныхоо мэдрэлийг сулруулсан гарууд л туршихгүй бол нэлээд төвөгтэй. Юу вэ гэвэл пиаавран тоглоом (АНХААР! хэдий пиаавран ч гэсэн Бааз лайтэр тохирохгүй! ) хайлуулж байгаад залгих. Энэ үедээ амаа том ангайлган сэнс рүү харж суух бөгөөд энэ нь хэрэгтэй газар нь хэрэгтай цагт нь царцаах үүрэгтэй болно. Энэ бол насан туршийн Пиаавр хоолойт ах гэсэн алдрыг танд ацрана.
Дээрх аргууд бол багалзуурдалтад тэсвэртэй гэдгээрээ манай үеийнхэнд нэлээд газар авч байлаа. Аа харин ёроолы нь авсан хуруу шил залгих, асланов архины хүзүүг тасдаж аван суулгах зэрэг аргууд нь бол долир харсан гарууд ирээд багалзуурдахад шажигнаж дуугаран, улмаар хагарах аюул гардгаараа нэн хортой арга юм аа. Гэхдээ л ер нь орчин цагт! Бүх юмыг байгалийнхаар нь шийдэж байгаа өнөө үед! Бидний арга хоцрогдож хоолойгоо өглөөдөө шүдний сойзоор үрэх, өдөр нь элстэй буцламгай зайлах, оройдоо буцалж буй зутанг бага багаар залгих зэрэг аргыг хэрэглэн өөрөөр нь эвэршүүлэн дасгаж байгаа тухай CNN, BBC, MTV зэрэг сувагуудаар гараад байгаа билээ. Бас намайг залуу байхад их багш Гүмбраа, Галааус, Гөх толовт (101 гөлөг шиг хөөрхөн амьтан бий дээ) зэрэг энэхүү мэргэжил-мэргэшилээр олон жил тогтвортой занилаамлдсан улсууд байсиймсан. Тэд нар над шиг юм хумаа доторлуулж бүрүүлж амжсан бол одоо хэр нь эрдэм мэдлэгээ түгээн дэлгэрүүлж явах л учиртай. За тэгээд дүү нар минь наавал наасан шиг наадиймшдээ. Амьдрал амархан санагдаа л явчна. Тэгээ цаашаа байнга согтуу байхын тулд архийг хуурайшуулж залгиад бүтэн сар зүгээр ус уугаад байхад л болно. Хүсвэл ах нь дараа "Архи хэрхэн хуурайшуулах хийгээд түүнийг амьдралд хэрэглэх нь" гэсэн лээкцээ хүргэнэ. Read More......

1-р байр.

№4. Бөхийн өргөөнд өнгөрүүлсэн бүтэлгүй үдэш. Оригийг энчаанаас

Нээрээ өчигдөр бөх үзлээ. Бөхийн өргөөнд оролгүй бүтэн 30 жил болчиж. Таакчик, тайлбар эд нар бол тасархай болцон байна лээшд. Маний үед мангар Ганбаа мэт нь тайлбарлаж байна гээд талаар нэг тараагаад хаячдаг байлаа үзэгчдийг, “хүүе тэр хүрэн шуудагт уналаа, туслаа, зугтлаа, бариад аваарай хөөе гэм” гээд л хүнгэнэсэн хоолойгоор танхим дүүрэн орилонгуут хүмүүс тэр зүг руу нь ханараад л , тэмцээн ч биш барилдаан ч биш бантан хутгасан юм болдог байлаа шд.

Гэтэл сүүлийн үеийнх нь сүрхий болчихжээ. Бөх тайлбарлагч бүдүүн Чанрав урт дээл хөдөрч, угалзан гутал жийчихсэн улаа бутарсан амьтан урд талын эгнээний хээтэй ширээний ард суучихсан, урдаа 0,75-ын хар Чингис тавьчихсан, үе үе тэрнээсээ үйсэн тагшаар нэг балгачихаад л, аргил хоолойгоор авч өгч байна даа.

... За Далай даян дархан аварга, олноо дуурсгагч онцгой хүчтэй, бүхнээс босоо, түмнээс төгөлдөр Бадмаанямбуу аавтай Бат-Эрдэнэ манлай аварга баруун жигүүрээс багадсан бандааштай гарч ирээд талбайн голд өрсөлдөгчөө хүлээгээд хүндрээд суухийм даа. Арал бяр нь тэгширч, ааг омогоо багтааж ядаад аргагүй л аварга хүн шиг зангарагтай юм гаргаж харагдахийн. Савсаж байгаа уурнаас нь сарнай дэлгэрмээр сайхан үнэр ханхийж, хавь ойрын охид хүүхнүүд хамраа чимхээд л, харин эрчүүд нь уужим амьсгал угзарч ирээд л уушиглаж байхын. Урд зүгийн улаан тамхинаас дутахгүй айдаа мөн нүнжигтэй эд байх шиг байна даа.

За зүүн жигүүрээс галтай арслан гахай Мөнх-Эрдэнэ дэвэн дэвсээр гарч ирэнгүүтээ дээрээс нь дараад ойчлоо. Хутгалаа, дугтарлаа, зайллаа. Аварга ард нь гарчлаа, гараа явууллаа, бариад авлаа. Ээ дээ мөн гомо юм хийж байхийм даа, ингэхээр чинь тавилцахгүй яахав дээ. Сэнжигний барьцнаас сэмээрхэн суйлсан бол ингэж хурдан тавилцаа ч уу, гүй ч үү. За дахиад барилцаад авлаа, сэрвээний тэндээс сэгсрээд л сээрэн дунгуй хийлээ, арслан ч аргагүй хүчтэй байна даа, аварга ар гэдэргээрээ тас саваад уналаа.

За залуу аваргууд өнөө жил өнгөлөг байнаа, Сумъяабазар аварга суйлах мэх хийнгээ суганыхаа үсийг зулгааж харагдахын, өөдөөс нь Өсөхөө аварга өмднийхөө цахилгаанаар оролдоод л, өөд нь доош нь болгохуйяа цаанаас нь цул хар юм хальт цухуйж харагдахийм даа. Ийм том хүн тийм бариу өмд өмсөх ч олиггүй лүд байна шүү. Зодог шуудгаа уржигдар орой зодоон хийж яваад гээчихсэн гэсэн, тэрнийг нь олсон хүн байвал авчираад өгчихөөрэй, тэртэй тэргүй таарах хүн байхгүй.

За цаахан талд нь жижиг Сүхбат жинсэн шоорттой дэвээд л, шаваад л, дээр дээр дэвхрээд л яваа харагдахийн. Хамгийн сонин нь хадам ахыгаа амлан авч тамлан хаяхаар асарын голд араа шүдээ хавираад л, алаг нүдээ эргэлдүүлээд л аймаар харагдаж байх чинь вэ. Дам сураг дуулахнээ Дархан аварга хадамтайгаа даалуу тоглож байгаад мууцалдаж, муу сайнаараа дуудалцаж Оддын хотхоноор нэг орилоон чарлаан болсон гэнэ билээ.

Дэжимбээ нь дээрээс нь дараад, бандгар Баясаа нь багалзуурдаж байж нэг юм буулгаж авсан гэсэн. Хавь ойрынхон нь гэр бүлийн барилдаан үзэж байна хоорондоо бооцоо тавиад, таавар зохиогоод бөөн юм болсон сурагтай. Тэр уураа л энд гаргаад явна даа янз нь, далай аварга маань.

Хадам ахыгаа хав дөрвөлжин барьцнаас хутгалаа, хавирлаа, ханатай хавсраад хаячихийм даа. Гантогтох гарьд годройтоод л унах зуураа гараа зангидаж харагдахын. Нэгэн үеийн хүчтэй эрс байж нийтийн нүдэн дээр салаавч өгч авалцах нь ч онцгүй харагдаж байна шүү Хайнцсан гээд хэрүүл хийхнүү дээ энэ чинь. Эдний хэрүүл Бөхийн өргөөний давчуу дэвжээнээс халиад бүх ард түмний спартикиад болтлоо өргөжих шинжтэй байх чинь.... гээд л араажав шиг цуурч гардагийн байна. Энэ мэтээр тайлбарласан болгоныг нь бичвэл маний гар цуцаж, магнайн хөлс дуслах шинжтэй.

Үзүүр түрүүнд үлдсэн аварга арслан хоёр уран мэхийг уралдуулан хийж, хорон үгийг арцалдуулан хэлж, унаа аваагаа санан санан өширхөж, урд хождын булхайгаа дуудалцаж, цаг сунгаж барьц сонгож байж нэг юм хаяцлаа. Түмнийг түгшээж бумныг бусниулсан дуутай хууртай, дуулиантай маапаантай үзүүштэй сайхан энэ барилдаанд далай аварга Сүхбат түрүүлж, дампуу арслан Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ.

Найраагүй бөхийг ямар бөх гэхэв, нанчилдаангүй найрыг ямар хурим гэхэв гэгчээр би гэж хүн суудалдаа балийшиглаж байгаад хажуу талд суусан халзан толгойтой хар нөхрийн хамар дундуур нь хусаад авсан. Гүй тэр уурлаж байгааг нь, намайг чинь элдэж хөөгөөд л, нармайг чинь нээнэ гэж орилоод л бөхийн өргөөнд бүх ард түмний шившиг болголоо шд. Сүүлдээ яахав, тайвшираад эр улсууд шиг сайхан танилцаж тамхилсан шигээ хэсэг суулаа. Өөрийгөө Хэрээд овгийн Хэлэмгий дайчин гээд л танилцуулж байна. Арай ч нэр нь биш байлгүй гэсэн юм бодоод л, би ч юугаа дутахав Блогспотын болдоггүй бор байнаа л гээд аваад хаялаа. Мань эр тэгсэн өөрийгөө “Өрнүүн дэлгэрэх” хоршооны босс гэж байна. Шар хөдөлж байна гэж жигтэйхэн, “Өргөн чөлөө” блогын эзэн байнаа л гэлээ.

Өнөөх чинь намайг үл хөдлөх хөрөнгөтэй гээд ойлгочихсон, худалдаа наймаа яриад л хүд хүд хөхрөөд л, үнэ тохирвол өчүүхэн муу блогыг минь мөнгө хаяж авахнээ ер нь. Дүрмийн сан, хөрөнгийн эргэлт асуухаар нь дүлэгнээд сууж байсан чинь ашгүй хүү нь бололтой хөөрхөн түнжгэр банди гүйгээд ирлээ. Тэгснээ “ааваа би нэрээ солиулмаар байна, хүүхдүүд шоолоод байна” гэлээ. Мань эр “Яасан миний хүү, манай овгийнхон чинь ойр хавьдаа гайхагдсан омголон догшин сайхан нэртэй улс шдээ. Бүргэдийн жигүүр, Шонхорын савар, Харцагын даль гээд л. Тийм биз дээ Гахайн боов оо” гэдгийм даа.

За энэ ч яахав, үг олдож үхэр холдох нь, өнөө муу Баяр хүү намайг хүлээгээд л, саарал ордондоо шанаагаа тулаад сууж байгаа. Хойно хамт сурч байсных ганц шил водка хувааж уучихаад нарны голтойд нутгаа зорих минь. Уул нь уржигдар харих байсын, интэрнээт гээч юманд нь ороод суучихсан чинь гарч чадахаа байгаад гурав хоног түгжигдэж мунгинасаар явтал удчихлаа гэм. Хүмүүс интэрнээтэд суулаа л гээд байдаг, ингэж түгжигддэг гэж хэн мэдлээ. Дараа ирэхдээ тэр саун гээчид нь сайхан суух юм шүү, өнгө зүс ордог гэхийг бодоход овоо өргөн баавартай, өндөр түшлэгтэй эд бололтой. Ямар ч гэсэн самгандаа сайрхаж, саахалтынхандаа гайхуулах юмтай л боллоо. Сар шинээр эргээд уулзалцгаая, баяртай хүүхээ. Read More......