Түмэн ардыг уриалах мину

За би гэдэг хүн бие хаа, галбир бүтэц, гаж донгоо дүрсэлвээс тарга тэвгийн хувьд гэвэл 15 толгойтой атгаалжин хар мангасыг түм живаа нугалмаар мяраатай, фигүрийрээ яривал шалны модноос ч илүү фигүртэй, алхаа гишгээ нь эрүүлдээ гуйваастай, гостохоороо чиг шулуун гүйгээстэй, өдрийн туршид тархины эсүүд нь байнга толгой дотороо галт уул дэлбэлээстэй, явсан газраа онц ноцтой этгээдүүдийн хулхин дээр Конфи нэртэй цэцэг тариастай, гэр орондоо унтахаасаа өмнө заавал арслан барстай барилдан араар нь цэвэр тавиастай, "Их Хурууны 5 Гар"-н протоколд "үнээрийн гавшгай худалч үгэнд цэцэн, үйлэнд хялар" өргөмжлөөстэй ийм нэгэн Их Хурууны 5-н гарын бүдүүнээс мангар бүдүүн дарга байжухой.

Ингээд юуны учир чин үнэний эрэлд үхэлдэн алалцахаар буцашгүйгээр шийдэн, юуны төлөө интернет дээрх блогчидийн зүрхийг шударга үнэний төлөөх тулаанд шуургалан дуудаж явааг цухас танилцуулаад худалчдийг хулхиддаг "хулхи худалдалчдийг" эрүүдэн шүүж шударга үнэнийг энэ замбуулин дээр залан авчрахыг уриалж байгааг энд ил болгон тависнийг энгийн номхон ард та бүхэн болоод эрэмгий хурц ухаант Бурхан та бээр болгоон хайрлөө.

Эртээ урьдын цагт биш юм гэнэ, дөрвөн сарын нэгний дөрвөн нартай, таван сартай, зургаан одтой өдөр юм гэнэ, "улаагчин гамп", "хөх толбот давхардаж", "лууны галавсай", "ногоочин битмин" гурвалсан тийм нэгэн дөрвөлжин өдөр худалчдийн дунд маань мэгзэм уншдагаар нь шалгаруулах их тэмцээн өндөрлөж, лүүжин тавьдаг их худалчаар бидний ичнээ танил Айдиа тэргүүлж бусад 4 маань үзүүрлэн, улмаар трилион трилионоор хэмжигдэх алт эрдэнэс, 99-н онгон охид, ерөнтэй баатрын саадаг нум, ерөөсөө тоолж баршгүй мал сүрэг, шүүдэрийн усаар хийсэн гурилтой хоол гээд эрүүл согтуу хүний санаанд орж болох бүх зүйлээр шагнал хүртэх болсон нь худал гэхэд дэндүү үнэн билээ.

Гэвч өнөөдрийн олон улс үймж, харууд нь холероор, халтарууд нь акагаар, шарууд нь хямралаар, Монголчууд нь утаагаар өвчилж байгаа цөвүүн цаг нүүрлэх үед Битмин, Гамп, Толбот болон Галавсай нарын хэсэг нөхөд амласандаа хүрч алив бүгдэд шагнал урамшуулал, алт эрдэнэс, тэр дундаа 99-н юугаа өгөхгүй байгаа явдлыг босогчдийн хурган дарга би бээр түмэнтээ буруушааж байгаагаа одоо шууд нүүрэн дундуур татангаа хэлчий дөө, удаад яахав. За хөө, зээ хөө, эрдэнэзасгийн унагаа хөө, бас манай Их хурууны 5 гарын тэмцлээ хөө, одоо болноо шил юм задлаа хөөөөөөөөө!!!.

За ингээд миний хөшүүн сэтгэлийг уяруулагч блогчид, хөлдүү толгойг илбэгч хайрын бурхадаа та бүхэн за гээд уун гэжийгаач! Залууны насны ид зоригоор булгилж буй ардын олон баатрууд, эрхэм анд нарын гүзээнүүд бүгд нэгэн зэрэг босцгоовоос Гамп Битмин тэргүүнтэй, Галавсай Толбот сүүлтэй худалчдийг хульхдаг хулхи худалчидыг даран дархан цолоо мандуулах боломж гарч байгааг бололцооны хэрээр ашиглан, хүн болгон тогтооцгооё.
Та бүхэн босоод гамбанзаа ав, галавсайгаа ч ид, битмээнээ ч уу, тэгээд энэ ертөнц дээр худалчуудын эрх ашигийг хамгаалан тэмцэх бидний аянд нэгдэн, хулхи худалчдийн хуумгай бусармаг явдлыг дайралдсан газраа бут цохихоо 100 татан тангараглацгаая. Мандтугай!(Их Хурууны 5-н гарын зүгт сэржим өргөхөө мартаваа, алдас болно шүү)

10 comments:

  1. Мика /美香/ said...

    Гөөмөн цэцэн цэлмэг үгтэй шүү, энэ худалч нөхдүүд.
    Шагнал магнал байхгүй юу одоо болтол. Хэдэн он дамжлаа гэм..

  2. Idea said...

    Хэлээд юүхэв Мика минь. Ичих нүүрэндээ элэгний вирус наасан улс гэж байдым байна. Шинэ ондоо өртэй орж байгаа улс өөдлөхгүй л баймаарын.

  3. Pearle Deppsu said...

    Хөгшөөн, тэгээд ганц юмны таглаагаа мулталж амжсан уу? эсвэл энэ онд бүү болсугай юу?

  4. Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

    шагналаа аваагүй байна. Авах хүртлээ алалдан тулалдахаа дахиад нэг сануулчие. 2009 ондоо л шагнал юугаа авч 99-р хүрээлүүлэх юм шиг байна. Хүлээсээр байтал тэсэхээ болихнээ таминь. хэхэ

  5. А said...

    Авчхийсан

  6. Idea said...

    Тэр 99 зандан залуу, онгон охиноо олж авахын тулд оймс юүгээ сугартал, онигор нүдээ бүлтэртэл үзэлцэнэ гэж боджуга. Хэдүүлээ нэг даруй цуглаж, хоолой амаа чийглэж, хутга зэвсэгээ хурцална байгаа. Тэгэнгээ жилийн старчээгээ ч нэг төлөвлөөд авий. Идэвх санаачлагагүй ажиллаж байгаа тэр Нана даргын асуудлыг ч авч хэлэлций. Огцруулж зарим чаджаагад нь албан тушаалыг нь шилжүүлэх тухай ярьсан ч яахуу.

  7. А said...

    Чухам

  8. Unknown said...

    Ишш танилхан 5 миндээ.
    Өмнөх бичлэгийн сээгийд сийлснийг сийрүүлээд, сэгсгэрээ сэнхрүүлнэ бидээ.
    Олон үг нурших аваас улсад нүүрлэсэн хямралын эсрэг минуут хором бүр үнэтэй байна.
    Үүнд та хэд биш бид хэд зовниж, нуруун дээрээ ачааны 80%ийг нь үүрч явна.
    Та хэд яахуу амаа ангайж, замаа заалгаж, шүдээ ярзайлгаж, нүдээ бүлтэгнүүлэхээс өөр шид байх биш.
    Манай шар нохойтой 4-н таанкчинй баргиадыхан улс орноо хямарлаас гаргачаал хариуг юугий нь бариад, дал юугаар нь тавиад өгийеөө.
    Үүнийг хүсэлтийн хариу гээд ойлгож болий шүү хүүхдүүд минь.

  9. Unknown said...

    Исүүл та хэд өөрсдөө шил юмаа бариад ирэх аваас олны өмнө шившгийг чинь дэлгэж барилгүйгээр
    -Хайнцлаа, гэх мэтээр нэр төрийн хамгаалалт хийж өгсөндөө ч яахав гэж бодогдоод буйгаа нуугаад ч яахав.

  10. Amgaa said...

    Хаха зөрүүлээд шил юм нэхдэг гэнээ. Энэ Битминээс эхлээд нээрээ л ичих нүүрэндээ элэгний вирус наачихсан нөхөдүүд вайна да.

Post a Comment