тэмцлийн галнаа оч нэмсүү

Зээ..! Хамага бүдүүн даргы харж хоёр хонож, гуруу өнжөөд өчих булчирхайн тэвчээр алдрах минь энэ буюу. Ийгээд өчий л. Миний бие өнгөрсөн хаврын дунд сарын шинийн аруун хэднээр гэртээн зөвв зүгээр суужаагаад аргат хүмүүнд мэхлэгдсэн үнээн. Тэр битий хэл тэрээр орь ганцаар ч байгаагүй юм.

Тэнд дөрвийн дөрүүн мэхт хүмүүн нэг дор цугларч амаар үйлдэх аруун тамыг аруулангий нь үзүүлээд аль гэж намайг тулган шаардсан бас үнээн. Би тэхэд жоохон ч байсан. Гэнэн ч байсан. Тэдний хаясан гогцоонд цаламдуулж тэрий хадан унахдаа эцэс сүүлд нь элгээн тэврээд суужаахын чинээ даан нэг бодсонгүй дээ. Бай шагналд нь юу эсийг амласан гэхэв. Тэрхэн үедээ тэнэг тариачны төмс том ургадгийн үлгэрээр нэг мэдсэн дэд байрт шалгарцан үүлэн дээгүүр хөвж явлаа. Шагнал урамшууллы нь хараад, овоо хөлжих нь энээ тэрээ гэж магнай тэнийж байж! Гэтэл одоо надаа тэврий гэвүүл хоёр өвдөг, тэжээе гэвэл хэдэн бактээр байгуул байна, өөр юу ч алгаа. Энэ юу гэсэн хэлвээ тамьнээ! Учир иймийн тулнаа, тэдгээр зуйварган эрсийг түүдэг гал дээр шорольюу хэмээн тэмцлийн галнаа оч нэмсүү.
Ингээд өвлийн эхэн сарын энэ сайхан билэгт өдөр мөр зэрэгцэн цаламдуулж явсан гэсэг нөхдийн санаачлага дор энэхүү хороо үүсэн байгуулагдвай. Ажил үүргийнхээ чиглэлүүдийг дус дусдаан даамай сайн дааж авлаа. Хараад байх нээ миний гарт зэвсэгт хүчин тэр чигээрээ атгаастай байна. Буудий шоо. Одоо цаг дор гагцxүү үйл хэргээ цэгцэлж, тугалган сумаа базааж, тусах байгаа зүлгэн хүлээх үлдэв.
Ийгээд хамага бүдүүн дарга Конфи түүний бие, цагдаагийн дарга Артаньян миний бие, хэвлэл мэдээллийн алавны дарга Айдаа, мөн дотоод яамны сайд НаНа, түүнчлэн сангийн сахиул Юки тэдний бие нарт гозгор амжилтыг хүсэн турхиръяаа!
Миний бие болваас хамага бүдүүн даргыгаа сургаар таньж, бас Айдаа даргыгаа зургаа дахь мэдрэхүйгээрээ таалж яваа билээ. Харин НаНа дарга, Юки атмаан нартай чин чин чикэн дүсүн банааний... хэлэх үү болих уу..... хэрээ тоодог, сайхан мэдээрэээий!

За ингээд бай тэнд вайнуу вайна, бядны зориг ихүү ихээ.

Тэмцлийн дөл өөдөө байг! Хурай хурай хурай!!!

3 comments:

  1. А said...

    ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

  2. KULA said...

    Хохохо алнаа ална...

  3. Мика /美香/ said...

    Чингисийг тэрэгний дугуйнд хүрхээр нь ална гэсэн, дараа нь Чингис тэрэгний талаар татуул ална гэсэн. Тэхээр миний найз тэрэгний тал дунд нь хүрээгүй бичикхэн, тэнэгхэн байжээ. Ивий ивий, жоохон дээр нь гээд хүүхдийг нам хулихдаа хаясан байшдэ. Эр өсч, эсгий сунанаа гэж.

Post a Comment