3-р байр

№20 оригийг энчаанаас
Эртээ урьдын цагт, эгнэгт хөлгүүд тахийн удмаас салаагүй байхад, саалийн үнээнүүд усны үхэрүүдтэй нэг зүйлд харьяалагддаг байхад Улаан Малгайт бид хоёр гадаа элсэн дээр хамт танк барьж тоглодог байв. Тэр Улаан Малгайнаасаа салахгүй, би ч ногоон бандаажнаасаа холдохгүй хоёр таарсан гар байв шүү дээ.

Нэг өдөр би түүний Улаан малгай өмсөөд байдаг учирыг нь олвоо. Хамгийн гол нь мань гар мөнгөө дээрэмдүүлчихнэ гээд лам багшийн өгсөн Улаан Малгайн дотроо нуудаг байсым байна лээ л дээ. Лам багш түүнд малгай сонгож өмсүүлчихээд “сурсан эрдмийг хэн ч чамаас булааж авч чадахгүй тиймээс ч энэ дотор байгаа зүйлс-т хүн ер халдахгүй” гэж хэлээд толгой руу зааснаас хойш мань хүн малгай руу нь заажийна гээд ойлгоцон, Улаан Малгайгаа халдашгүй дархан гээд итгэчихсэн юм байна лээ. Тухайн үед би ээжтэй дандаа күнфүддэг байсыг хэлэхүү түүнээс түрүүлээд юмыг наана цаанатай хардаг болчихсон тул тэрний малгайн доторх мөнгийг авч оймсонд нь чихээд Улаан Малгай дотор нь зай гаргав (ямар адгийн дээрэмчин нь шивэртэй оймс ухав гэж, очиж очиж Улаан Малгайтын оймс шүү хэхэ). Элсээр танк бариад байлдаж тоглож байхад хоодоодны хэдэн микровууд өлсөнгүүтээ судсаар дамжаад толгойд очин “хоол хайрлана уу” гээд орилолдоод эхлэдэг байв. Тэгэнгүүт нь түүнийг дэлгүүрт дагуулж ороод шопрот мопротыг чинь хоёр гурваар нь толгойн дээр нь давхарлаж тавиад л буцаад Улаан Малгайг шов хийтэл нь духдуулчихаад дэлгүүрээс хөөгөөд гаргачихаж байгаам чинь. Ингээд шпрот дангаар идэснээс үхсэн нь дээр гээд мань гэртээ орж хатсан хар талх байвал тэг дундуур нь сүхээр хуга цохиод цонхоор шидэнгууд заримаа байрны өмнө байсан төмөр хашлагыг очиод мурийтал нь мөргөөд унана заримдаа цемент цууртал газардана. Хэрэв Улаан Малгайтыг оноод чулуудачихвал тэр газар дээрээ нам зохиулаад нэрээ мартцан уйлж босож ирнэ. Хатсан талханд цохиулаад нэрээ мартчуул би гадаа гарч, бүх үүх түүхийг нь дахиж багын явдлаас нь эхлээд л ярьж бүгдийг нь ри-инсталл хийж байгаам чинь.

Тэгээд инсталл дуусангуут хатсан хар талхаа хоёулаа сайхан мэрээд шопроод идээд элсэн дээр тоглонгоо шороотой хольж амтлаад л сайхан байдаг байлаа. Заримдаа ч шопротон дотор амьд загас явжийна, тэгэнгуут нь өрөвдөөд хоёулаа дамжилж аваачаад голд нь буцаагаад хийчихдэг байж билээ. Нэг удаа бүр мань хоёрын тавьж явуулсан загас 4-н сарын дараа шопротонд дахиад лаазлагдчихсан тууж явсан ш дээ. Мань хоёр үхэтлээ гайхсан. Тавьж явуулсан загасаа дугаарладаг байсан тул бид хоёр “энэ нөгөө Номер 34 мөн үү” гээд л гайхаад л хараад л. Үгүй ээ яг мөн дөө, тэгэхдээ яаж яваад мань хоёрын Бааст голд тавьж явуулсан загас Хардалайн эргээс дахиад лаазлагдаад буцаад Монгол ороод ирдэг байнаа гээд л. Учирыг тайлж хужрыг тунгаахын тулд зуун төгрөг дундаасаа босгоод тавин грам авахын оронд Номер 34-н хувь заяаг харуулахаар Сүхбаатарын талбай дээрх мэргэлдэг гаруудын хамгийн лагтай нь уулзаваа. Нөгөө лаг гар маань бид хоёрын 100-н цаасыг авч өмнөх чулуунуудаа цохиж адисласанаа хармаандаа хийгээд 49-н чулуугаа татаж нэг, түлхэж нэг, тэгээд бас шидэж нэг үзсэнээ хэлж байна шүү “наадах чинь Илбэт Зурхайн хойд насных нь хадам аавын нь хайртай ганц хүүгээс гарсан охин загастай дэр нэгтгэх жараахай байна. Түүний энд тэнд шопротонд ороод байдаг учир нь гэвэл архины мухлаг их сахидагтай нь холбоотой. Хар далайд байдаг загасны архины мухлагын хавиар мангар олон загасны тортой болохоор согтчоод өөрөө гүйгээд яваад орчидгийм байна. Харин Илбэт Зурхайгаас үхэшгүй мөнхийн болгох хүсэлт гаргасан нь тааллаар болсон болохоор л тэрийгээ далимдуулаад бүр согтуу толгой бол гүйцэж байгаам. Өмнөх насандаа бас энэтхэгийн далайд шилэн бүрээ үлээж яваад чад хийчиж. Тийм болохоор энэ насандаа бага зэргийн домброк болж төрсөн юм байна гэж буугаад байна даа” гэв. Мань хоёр тэр жараахайг домброк гэдгийг нь сонсонгуут түүнийг өрөвдөөский. Хөөрхий жараахай ямар үйлийн үрээр ингээд хоромсом дутааский нь ёстой бүү мэдээский.

1 comments:

  1. Pearle Deppsu said...

    Энэ яаааг Конфигийн бичлэг байна. блог дэр нь байсан санагдах юм.

    күүл шүү нээрээ. би мань хүний бичлэгүүдийг уншиж байгаад чимээгүй танхимд ганцаараа чанга инээж нэг од болж билээ.

Post a Comment